Шастирын Дээд 16:27-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

27. Түүний өмнө сүр жавхлан, яруу алдар бий.Түүний газарт хүч чадал, баяр баясгалан бий.

28. ЭЗЭНд өргөгтүн, ард түмнүүдийн ургууд аа,ЭЗЭНд яруу алдар, хүч чадлыг өргөгтүн.

29. Нэрд нь зохих яруу алдрыг ЭЗЭНд өргөгтүн.Өргөлөө авчран Түүний өмнө ир.Ариун хувцастайгаар ЭЗЭНд мөргөгтүн.

30. Бүх дэлхий, Түүний өмнө чичрэгтүн.Үнэхээр газар дэлхий бат тогтсон бөгөөд ганхахгүй.

31. Тэнгэрүүд баярлан, газар дэлхий баясаг.Тэд үндэстнүүдийн дунд “ЭЗЭН хаанчилдаг” гэж өгүүлэг.

32. Далай болон түүнийг бүрдүүлэгч бүх юмс нүргэлэгтүн.Тал болон тэнд байгаа бүх юмс баярлагтун.

33. Тэгээд ойн модод ЭЗЭНий өмнө баярлан дуулах болно.Учир нь ЭЗЭН дэлхийг шүүхээр ирж байна.

34. ЭЗЭН сайн учир Түүнд талархал өргөгтүн.Учир нь Түүний хайр энэрэл үүрдийнх.

35. Тэгээд “Бидний авралын Бурхан аа, биднийг авраач.Таны ариун нэрэнд талархлыг,Таны магтаал дотор алдрыг өргөхөөр биднийг цуглуулж,үндэстнүүдээс чөлөөлж өгөөч” гэж хэлэгтүн.

Шастирын Дээд 16