1. Тэд Бурханы авдрыг Давидын түүнд зориулан босгосон майханд оруулан тавьж, Бурханы өмнө шатаалт тахилууд болон эвийн тахилуудыг өргөв.
2. Давид шатаалт тахил болон эвийн тахилуудыг өргөж дууссаны дараа ЭЗЭНий нэрээр ард олныг ерөөв.
3. Бүх израилийн эрэгтэй, эмэгтэй ялгалгүй, хүн бүрд нэг ширхэг талх, зүсэм мах, үзмээр хийсэн боовыг тэр тараав.