Шастирын Дээд 15:2-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Тэгээд Давид—Бурханы авдрыг левичүүдээс өөр хэн ч өргөн зөөж болохгүй. Учир нь Бурханы авдрыг зөөлгөж, Өөртөө үүрд мөнх үйлчлүүлэхээр ЭЗЭН тэднийг сонгосон билээ гэв.

3. Давид өөрийн бэлтгэсэн газарт ЭЗЭНий авдрыг авчруулахаар бүх Израилийг Иерусалимд цуглуулав.

4. Давид Аароны хөвгүүдийг болон левичүүдийг хамтад нь цуглуулжээ. Үүнд:

5. Кохатын хөвгүүдээс захирагч Уриел болон түүний төрөл садангийн зуун хорин хүн,

6. Мерарийн хөвгүүдээс захирагч Асаиа болон түүний төрөл садангийн хоёр зуун хорин хүн,

7. Гершомын хөвгүүдээс захирагч Иоел болон түүний төрөл садангийн зуун гучин хүн,

8. Елизафаны хөвгүүдээс захирагч Шемаиа болон түүний төрөл садангийн хоёр зуун хүн,

9. Хеброны хөвгүүдээс захирагч Елиел болон түүний төрөл садангийн наян хүн,

10. Уззиелийн хөвгүүдээс захирагч Амминадаб болон түүний төрөл садангийн зуун арван хоёр хүн байв.

Шастирын Дээд 15