Шастирын Дээд 15:12-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. тэдэнд—Та нар бол левичүүдийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчид билээ. Израилийн Бурхан ЭЗЭНий авдрыг миний түүнд зориулан бэлтгэсэн газарт авчрахын тулд өөрсдийгөө болон хамаатан садангуудаа ариусга.

13. Эхний удаа та нар түүнийг үүрээгүйгээс болж бидний Бурхан ЭЗЭН бидэнд дүрсхийн уурласан юм. Яагаад гэвэл бид зааврын дагуу Түүнийг эрж хайгаагүй билээ гэж хэлэв.

14. Ингээд Израилийн Бурхан ЭЗЭНий авдрыг авчрахын тулд тахилч нар болон левичүүд өөрсдийгөө ариусгав.

15. ЭЗЭНий үгийн дагуу Мосегийн тушааснаар левичүүдийн хөвгүүд Бурханы авдрыг дамнуургаар өргөн, мөрөн дээрээ үүрч явав.

16. Тэгээд баяр баяслын дууг өргөхөөр босоо ятга, ятга, цан хөгжмүүдтэй хамт дуулах дуучдаар хамаатнуудаас нь томилох тухай Давид левичүүдийн захирагчидтай ярилцав.

17. Ингээд Иоелын хүү Хеманыг болон түүний төрөл саднаас Береиагийн хүү Асафыг левичүүд томилжээ. Мөн тэдний төрөл садан болох Мерарийн хөвгүүдээс Кушаиагийн хүү Етаныг болон

18. тэдний хамт хоёрдугаар зэргийн хамаатнууд буюу хаалгач нар болох Зехариа, Бен, Иазиел, Шемирамот, Иехиел, Унни, Елиаб, Бенаиа, Маасеиа, Маттитиа, Елифеле, Микнеиа, Обедедом, Иеиел нар байв.

19. Дуучид болох Хеман, Асаф, Етан нар гуулин цан цохихоор томилогджээ.

20. Зехариа, Азиел, Шемирамот, Иехиел, Унни, Елиаб, Маасеиа, Бенаиа нар аламотод нийцүүлэн босоо ятга тоглов.

Шастирын Дээд 15