1. Давид өөртөө зориулан Давидын хотод гэрүүд бариулав. Бас тэрээр Бурханы авдарт зориулан газар бэлтгэн, түүнд майхан босгов.
2. Тэгээд Давид—Бурханы авдрыг левичүүдээс өөр хэн ч өргөн зөөж болохгүй. Учир нь Бурханы авдрыг зөөлгөж, Өөртөө үүрд мөнх үйлчлүүлэхээр ЭЗЭН тэднийг сонгосон билээ гэв.