Шастирын Дээд 12:3-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Толгойлогч нь Абиезер, удаах нь Иоаш бөгөөд тэд гебеат хүн Шемаагийн хөвгүүд, мөн Азмаветын хөвгүүд болох Иезиел, Пелет нар, Берака, анатот хүн Иехү

4. мөнөөх гучийн тэргүүлэгч, тэдний дунд хүчирхэг эр болох гибеон хүн Ишмаиа, тэгээд Иеремиа, Иахазиел, Иоханан, гедера хүн болох Иозабад,

5. Елузаи, Иеримот, Беалиа, Шемариа, харуф хүн болох Шефатиа,

6. коратчууд болох Елканан, Исшиа, Азарел, Иоезер, Иашобеам,

7. Гедорын Иерохамын хөвгүүд Иоела, Зебадиа нар болой.

8. Гадчуудаас бамбай, жад эзэмшиж дадсан, дайнд шалгарсан эрэлхэг зоригтой эрс нь цөл дэх цайзад байсан Давид уруу хүрч ирэв. Тэдний царай нь арслангийн төрхтэй адил бөгөөд уулын бор гөрөөстэй адил хурдан болой.

9. Нэг дэх нь Езер, хоёр дахь нь Обадиа, гурав дахь нь Елиаб,

10. дөрөв дэх нь Мишманна, тав дахь нь Иеремиа,

11. зургаа дахь нь Аттаи, долоо дахь нь Елиел,

12. найм дахь нь Иоханан, ес дэх нь Елзабад,

13. арав дахь нь Иеремиа, арван нэг дэх нь Макбанаи болой.

14. Гадын хөвгүүдээс эдгээр нь цэргийн дарга нар юм. Дорой нэг нь зуутыг, агуу нэг нь мянгатыг захирав.

15. Нэгдүгээр сард тэд Иордан гол бүх эргээ халин үерлэж байхад нь гатлан гарч, хөндий дэх бүх хүнийг зүүн, баруун зүг уруу хөөн бутаргав.

16. Дараа нь Бениамин болон Иудагийн хөвгүүдийн зарим нь бэхлэлтэд байсан Давид уруу хүрч ирэв.

Шастирын Дээд 12