25. Үзэгтүн, тэр гучин хүний дунд хүндлэлийг олсон боловч өнөөх гуравтай дүйцэхгүй болой. Давид түүнийг өөрийн хамгаалагч болгон томилсон билээ.
26. Их цэргийн хүчит эрс нь дараах болой. Иоабын дүү Асахел, Бетлехемийн Додогийн хүү Елканан,
27. харор хүн Шаммот, пелонит хүн Хелез,
28. текоа хүн Иккешийн хүү Ира, анатот хүн Абиезер,
29. хуша хүн Сиббекаи, ахоа хүн Илаи,
30. нетофат хүн Махараи, нетофат хүн Баанагийн хүү Хелед,
31. Бениамины хөвгүүдийн Гибеагийн Рибаин хүү Итаи, пиратон хүн Бенаиа,
32. Гааш горхины Хураи, арбат хүн Абиел,
33. бахарум хүн Азмавет, шаалбон хүн Елиаба,
34. гизон хүн Хашемын хүүхдүүд, харар хүн Шагегийн хүү Ионатан,
35. харар хүн Сакарын хүү Ахиам, Урын хүү Елифал,
36. мекерат хүн Хефер, пелонит хүн Ахиа,
37. галмер хүн Хезро, Езбаигийн хүү Наараи,
38. Натаны дүү Иоел, Хагригийн хүү Мибхар,