7. Дараа нь ЭЗЭНий өргөөний өмнө байрлах хашааны төвийг Соломон ариусгав. Тэнд Соломон шатаалт тахилууд болон эвийн тахилуудын өөхийг өргөжээ. Учир нь Соломоны хийсэн хүрэл тахилын ширээ нь шатаалт тахил, идээн өргөл болон өөхийг багтааж чадахгүй байлаа.
8. Ийнхүү Соломон болон түүнтэй хамт бүх Израиль буюу Хаматын хоолойноос Египетийн горхи хүртэлх асар их чуулган тэр үед долоо хоног баяр наадмыг сахив.
9. Тэд долоон хоног тахилын ширээний зориулалтыг сахисны дараа баяр наадмыг долоон өдөр сахиж, найм дахь өдөр нь тэд ёслолын чуулганыг явуулав.
10. Тэгээд долдугаар сарын хорин гурав дахь өдөр тэрээр ард түмнээ майхан, майхан уруу нь буцаав. Өөрийн ард түмэн Израильд болон Давид, Соломон нарт үзүүлсэн ЭЗЭНий сайн сайханд баярлан хөөрч, сэтгэлдээ жаргалтайгаар тэд явцгаав.