Шастирын Дэд 7:4-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Тэгээд хаан болон бүх хүн ЭЗЭНий өмнө тахил өргөв.

5. Соломон хаан хорин хоёр мянган үхэр, зуун хорин мянган хониор тахил өргөв. Ингэж хаан ба бүх ард түмэн ЭЗЭНий өргөөг зориуллаа.

6. Тахилч нар байраа эзлэн, левичүүд ч бас ЭЗЭНд магтаалыг өргөхөөр Давид хааны зохиосон, ЭЗЭНд зориулагдах хөгжмийн зэмсгүүдтэй зогсов. “Учир нь Түүний хайр энэрэл үүрдийнх”. Тэрээр тэдгээрийн тусламжтайгаар магтаал өргөж байсан билээ. Тахилч нар нөгөө талд бүрээ үлээж байсан бөгөөд бүх Израиль зогсож байв.

7. Дараа нь ЭЗЭНий өргөөний өмнө байрлах хашааны төвийг Соломон ариусгав. Тэнд Соломон шатаалт тахилууд болон эвийн тахилуудын өөхийг өргөжээ. Учир нь Соломоны хийсэн хүрэл тахилын ширээ нь шатаалт тахил, идээн өргөл болон өөхийг багтааж чадахгүй байлаа.

8. Ийнхүү Соломон болон түүнтэй хамт бүх Израиль буюу Хаматын хоолойноос Египетийн горхи хүртэлх асар их чуулган тэр үед долоо хоног баяр наадмыг сахив.

Шастирын Дэд 7