21. Энэ өргөмжлөгдсөн өргөөний хувьд ч гэсэн, хажуугаар нь зорчин өнгөрөх хүн бүр гайхан, “ЭЗЭН юунд энэ газар, энэ өргөөг ийм болгож орхисон юм бол доо?” гэж харуусах болно.
22. Тэд хэлэхдээ “Учир нь өөрсдийг нь Египет газраас авчирсан, эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг тэд умартан, өөр бурхдыг үрчлэн авч, тэдэнд мөргөн, тэдэнд үйлчилсэн билээ. Тиймээс Тэр энэ бүх гай гамшгийг тэдэн дээр буулгасан юм” гэх болно хэмээн айлдав.