1. Соломоныг залбирч дуусахад тэнгэрээс гал буун ирж, шатаалт тахил болон өргөлүүдийг шатаасан бөгөөд ЭЗЭНий яруу алдар өргөөг дүүргэв.
2. ЭЗЭНий яруу алдар ЭЗЭНий өргөөг дүүргэснээс болж тахилч нар ЭЗЭНий өргөө уруу нэвтрэн орж чадахгүй байлаа.
3. Гал доош буун ирж, ЭЗЭНий яруу алдар өргөөний дээр залрахыг үзээд Израилийн бүх хөвгүүд чулуун зам дээр нүүрээрээ газар харан бөхийн, мөргөж, ЭЗЭНд магтаалыг өргөж,—Тэр үнэхээр сайн, Түүний хайр энэрэл үнэхээр үүрдийнх гэцгээв.
4. Тэгээд хаан болон бүх хүн ЭЗЭНий өмнө тахил өргөв.
5. Соломон хаан хорин хоёр мянган үхэр, зуун хорин мянган хониор тахил өргөв. Ингэж хаан ба бүх ард түмэн ЭЗЭНий өргөөг зориуллаа.