Шастирын Дэд 6:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Дараа нь Соломон—ЭЗЭН Өөрийгөө өтгөн үүлэн дотор оршино гэж айлдсан билээ.

2. Танд сүрлэг сайхан өргөөг болонТаны үүрд мөнхөд орших газрыг би барьлаахэмээв.

3. Дараа нь хаан эргэн харж, Израилийн бүх чуулганыг зогсож байхад нь ерөөлөө.

4. Тэр хэлэхдээ—Миний эцэг Давидад Өөрийн амаар айлдсан бүхнээ Өөрийн мутраар биелүүлж өгсөн Израилийн Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. Тэр айлдахдаа

5. “Би Өөрийн ард түмнээ Египетийн газраас удирдан гаргасан өдрөөс хойш Өөрийн нэрийг байлгахаар өргөөг бариулахын тулд Израилийн бүх овгоос нэг ч хотыг Би сонгоогүй, мөн Миний ард түмэн болох Израилийг удирдах ямар ч хүнийг Би сонгоогүй юм.

6. Харин Би Өөрийн нэрийг тавихын тулд Иерусалимыг сонгож, Өөрийн ард түмэн Израилийг захируулахын тулд Давидыг сонгосон билээ” хэмээсэн юм.

Шастирын Дэд 6