5. Левийн тахилч нар авдар, хурлын майхан болон майхан дотор байсан бүх ариун сав суулгыг авчрав.
6. Соломон хаан болон түүнтэй хамт авдрын өмнө цугласан Израилийн бүх чуулган нь маш их хонь, үхрээр тахил өргөж байсан тул тэдгээрийг тоолж, тооцоолж барахааргүй байлаа.
7. Тэгээд тахилч нар ЭЗЭНий гэрээний авдрыг өргөөний дотоод ариун газар буюу ариунаас ариун газарт оруулан, херубуудын далавч доор байранд нь заллаа.
8. Учир нь херубууд далавчнуудаа авдрын байх газрын дээр дэлгэснээрээ авдар болон дамнуургуудыг нь халхалж байв.
9. Дамнуургууд маш урт байсан учир авдрын дамнуургуудын үзүүрүүд нь дотоод ариун газрын наанаас харагдаж байсан боловч гаднаас харагдахааргүй байв. Тэдгээр нь энэ өдрийг хүртэл тэнд байна.
10. Хоребт байхдаа Мосегийн оруулан хийсэн хоёр хавтангаас өөр зүйл авдар дотор байгаагүй. Израилийн хөвгүүд Египетээс гаргасны дараа ЭЗЭНий тэдэнтэй гэрээ байгуулсан газар бол Хореб юм.
11. Тахилч нар ариун газраас гарцгаахад (учир нь тэнд байсан бүх тахилч нар бүлэг хамааралгүйгээр өөрсдийгөө ариусгасан байв)