18. Мөн Бурханы өргөөний хэрэглэлийг их бага гэлгүй, ЭЗЭНий өргөөний эрдэнэс болон хаан ба түүний түшмэдийн эрдэнэсийг бүгдийг тэрээр Вавилон уруу авчирчээ.
19. Дараа нь тэд Бурханы өргөөг шатааж, Иерусалимын хэрмийг нурааж, бүх бэхлэгдсэн барилгуудыг нь галдан шатааж, бүх үнэт хэрэглэлийг нь устгасан юм.
20. Илднээс амь гарагсдыг тэрээр Вавилон уруу авч явжээ. Персийн хаант улсын ноёрхлыг хүртэл тэд түүнд болон хөвгүүдэд нь боолууд болцгоосон байв.
21. Тэр газар нутаг хоосролынхоо бүх өдрүүдэд амралтын жилээ эдэлж, далан жил гүйцтэл амралтын өдрийг сахисан. Энэ нь Иеремиагийн амаар хэлсэн ЭЗЭНий үгийг биелүүлэхийн тулд болой.
22. Иеремиагийн амаар дамжуулсан ЭЗЭНий үгийг биелүүлэхийн тулд Персийн хаан Корешийн нэг дэх жилд Персийн хаан Корешийн сүнсийг ЭЗЭН хөдөлгөсөнд тэрээр хаанчлал даяараа тунхаглал илгээж, бичихдээ
23. “Персийн хаан Кореш ингэж айлдаж байна. «Тэнгэрийн Бурхан ЭЗЭН надад дэлхийн бүх хаанчлалуудыг өгч, Иуда дахь Иерусалимд Түүнд зориулан өргөө бариулахаар намайг Тэр томиллоо. Түүний бүх хүмүүсээс та нарын дунд байх хэн ч бай, түүний Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байж, тэр хүн яваг»” хэмээсэн болой.