12. шатаалт тахилуудыг тусгай тавьж, эгэл ардуудын эцгүүдийн бүлүүдийн хэсгүүдэд өгөөд, Мосегийн номд бичигдсэний дагуу тэдгээрийг ЭЗЭНд өргөн барив. Бухнуудыг мөн адил өгөв.
13. Ингээд тэд Дээгүүр Өнгөрөх баярын хургануудыг зааврын дагуу гал дээр шарж, ариун зүйлсийг тогоо, том тоогоонууд, савнуудад чанаад, бүх эгэл ардуудад түргэхэн шиг аваачжээ.
14. Үүний дараа тэд өөрсдөдөө болон тахилч нарт зориулан бэлтгэв. Учир нь тахилч нар болох Аароны хөвгүүд шатаалт тахилууд ба өөхийг шөнө хүртэл өргөжээ. Тийм учраас левичүүд өөрсдөдөө ба Аароны хөвгүүд болох тахилч нарт зориулан бэлдсэн юм.
15. Асафын хөвгүүд болох дуучид ч гэсэн Давид, Асаф, Хеман болон хааны үзмэрч Иедутуны тушаалын дагуу өөрсдийн байрлалаа эзэлж байв. Мөн өөр өөрсдийн дааман хаалган дээрх сахиулууд өөрсдийн үйлчлэлээс холдох шаардлага гарсангүй. Учир нь тэдний ах дүүс болох левичүүд тэдэнд зориулан бэлтгэсэн байлаа.
16. Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэж, Иосиа хааны тушаалаар ЭЗЭНий тахилын ширээн дээр шатаалт тахилуудыг өргөхөөр ЭЗЭНий бүх үйлчлэл тэр өдөртөө бэлтгэгдсэн байв.
17. Ингээд тэнд байсан Израилийн хөвгүүд тэр үед Дээгүүр Өнгөрөх баярыг, мөн Исгээгүй Талхны Баярыг долоон өдөр тэмдэглэжээ.
18. Үүнтэй адил Дээгүүр Өнгөрөх баярыг эш үзүүлэгч Самуелын үеэс хойш тэмдэглэж байсангүй. Мөн Израилийн хаадын нэг нь ч тахилч нар, левичүүд, тэнд байсан бүх Иуда, Израиль болон Иерусалимын оршин суугчдын хамт Иосиагийн үйлдсэний адил тийм Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэж байгаагүй билээ.