Шастирын Дэд 35:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Дараа нь Иосиа ЭЗЭНд Дээгүүр Өнгөрөх баярыг Иерусалимд тэмдэглэж, нэгдүгээр сарын арван дөрвөнд тэд Дээгүүр Өнгөрөх баярын хургануудыг төхөөрөв.

2. Тэрээр тахилч нарыг үүрэгт ажилд нь оруулан, ЭЗЭНий өргөөнд үйлчлэхэд нь тэднийг урамшуулав.

3. Тэр бас бүх израильчуудыг сургадаг бөгөөд ЭЗЭНд ариун байсан левичүүдэд хандан—Ариун авдрыг Израилийн хаан Давидын хүү Соломоны барьсан өргөөнд оруулан залагтун. Энэ нь дахиж мөрөн дээрх ачаа болохгүй. Одоо өөрсдийн Бурхан ЭЗЭНд болон Түүний ард түмэн Израильд үйлчлэгтүн.

4. Израилийн хаан Давид болон түүний хүү Соломоны бичээсийн дагуу өөрсдийн бүлгүүд дэх эцгүүдийнхээ бүлүүдээр бэлтгэгтүн.

5. Үүнээс гадна, өөрсдийн ах дүүс болох эгэл ардуудын эцгүүдийн бүлүүдийн хэсгүүдийн дагуу, мөн левичүүдийн дагуу эцгүүдийн бүлүүдийн бүлгээр ариун газарт зогс.

6. Дээгүүр Өнгөрөх баярын хургануудыг төхөөрч, өөрсдийгөө ариусгаж, Мосегээр дамжуулсан ЭЗЭНий үгийн дагуу хийхэд нь өөрсдийн ах дүүсийг бэлтгэгтүн хэмээв.

7. Иосиа тэнд байсан бүх хүмүүс болох эгэл ардуудад Дээгүүр Өнгөрөх баярын тахилуудад зориулан гучин мянган хурганы сүрэг ба залуу ямаанг хандивласан бөгөөд түүн дээр гурван мянган бух нэмжээ. Тэдгээр нь хааны өмч байв.

Шастирын Дэд 35