18. Ард түмний нэлээд нь буюу Ефраим, Манассе, Иссахар болон Зебулунаас ирсэн олон хүн өөрсдийгөө цэвэршүүлээгүй боловч Дээгүүр Өнгөрөх баярын зоогийг дээр бичигдсэнээс өөрөөр идэцгээж байв. Хезекиа тэдний төлөө залбиран,—Сайн ЭЗЭН уучлаг.
19. Хэдийгээр ариун газрын цэвэршүүлэлтийн журмын дагуу биш ч гэсэн эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭН болох Бурханыг эрэлхийлэхээр өөрийн зүрх сэтгэлийг бэлдэгч хүн бүрийг уучлаг гэв.
20. Иймээс ЭЗЭН Хезекиаг сонсоод, ард түмнийг эдгээв.
21. Иерусалимд байсан Израилийн хөвгүүд Исгээгүй Талхны Баярыг долоо хоногийн турш маш их баяр хөөртэйгээр тэмдэглэсэн бөгөөд левичүүд болон тахилч нар ЭЗЭНд чанга хөгжмөөр тоглож ЭЗЭНийг өдөр алгасалгүй магтав.