4. Тэрээр мөргөлийн өндөрлөг, толгод болон ногоон мод бүрийн доор утлага уугиулан, тахил өргөв.
5. Тийм учраас түүний Бурхан ЭЗЭН түүнийг Арамын хааны гарт тушаав. Тэд түүнийг ялж, түүнээс үлэмж тооны ардуудыг олзлон авч, Дамаскт аваачив. Түүнд хүнд хохирол учруулсан Израилийн хааны гарт тэр бас орсон юм.
6. Ремалиагийн хүү Пека ганц өдрийн дотор Иудад зуун хорин мянган хүнийг буюу бүх зоригт эрсийг хядсан юм. Учир нь тэд эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг умартсан билээ.
7. Ефраимын хүчит эр Зихри нь хааны хүү Маасеиаг, гэрийн захирагч Азрикамыг болон хааны удаах хүн Елканаг алжээ.
8. Израилийн хөвгүүд өөрсдийн ах дүүсээс хоёр зуун мянган эмэгтэйчүүд, хөвгүүд, охидыг олзлон явав. Бас тэднээс асар их зүйлсийг дээрэмдэн, түүнийгээ Самарид авчрав.