1. Иотам хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван зургаан жил хаанчилжээ. Түүний эхийг Задокийн охин Иеруша гэдэг байв.
2. Тэрээр өөрийн эцэг Уззиагийн хийсэн бүгдийг дуурайн ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэв. Харин тэрээр ЭЗЭНий сүмд ороогүй. Гэвч ард түмэн завхарсан үйлээ үргэлжлүүлсээр л байв.
3. Тэрээр ЭЗЭНий өргөөний дээд хаалгыг, мөн Офелын хэрмийн маш урт хэсгийг барьж босгов.
4. Үүнээс гадна, тэрээр Иудагийн уулархаг нутагт хотууд босгож, модтой толгодууд дээр бэхлэлт, цамхгуудыг барив.