21. Тиймээс хүмүүс түүний эсрэг хуйвалдаж, хааны тушаалаар ЭЗЭНий өргөөний хашаан дотор түүн уруу үхтэл нь чулуу шидэв.
22. Түүний эцэг Иехоиадагийн өөрт нь үзүүлж байсан энэрлийг Иоаш хаан дурсан саналгүй, харин хүүг нь алжээ. Зехариа үхэхдээ—ЭЗЭН хараад, өшөө авах болтугай хэмээжээ.
23. Дараа жилийн эхэнд арамейчуудын цэрэг Иоашийн эсрэг дайран ирэв. Тэд Иуда болон Иерусалимд хүрч ирээд, ард түмний дундаас хүмүүсийн бүх түшмэдийг алж, бүх олз омгоо Дамаскийн хаан уруу илгээжээ.