16. Дараа нь Иехоиада өөрөө бүх ард түмэн болон хааны хооронд тэд ЭЗЭНий ард түмэн байх болно гэсэн гэрээ байгуулсан юм.
17. Бүх ард түмэн Баалын сүм уруу очин, түүнийг буулган нурааж, Баалын тахилын ширээнүүд болон хөргүүдийг нь хэлтэрхий болтол эвдэж, Баалын тахилч Маттаныг тахилын ширээнүүдийн өмнө алжээ.
18. Үүнээс гадна, Иехоиада ЭЗЭНий өргөөг харгалзагчийг Левийн тахилч нарын гарт өгөв. Урьд өмнө Давид энэ Левийн тахилч нарт ЭЗЭНий өргөөг хариуцуулсан. Тэд Мосегийн хуульд бичигдсэнчлэн, ЭЗЭНд шатаалт тахил өргөж, Давидын зааврын дагуу баяр хөөртэйгөөр магтан дуулдаг байсан.
19. Тэрээр ЭЗЭНий өргөөний хаалганы сахиулуудыг томилж, ямар нэг талаар цэвэр бус хэнийг ч дотогш оруулаагүй.
20. Тэрээр зуутын дарга нар, язгууртнууд, ард түмний удирдагчдыг болон тэр газрын бүх ард түмнийг дагуулан, хааныг ЭЗЭНий өргөөнөөс аван, дээд дааман хаалгаар нэвтрэн хааны ордонд ирэв. Тэд хааны сэнтийд хааныг залжээ.
21. Тэр газрын бүх ард түмэн баярлалдан хөөрч, хот нам гүм байв. Учир нь тэд Аталиаг илдээр цавчин алсан билээ.