Шастирын Дэд 21:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иехошафат эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, тэдний хамт Давидын хотод оршуулагдсан бөгөөд түүний хүү Иехорам түүний оронд хаан болов.

2. Түүнд ах дүүс байсан бөгөөд тэд Иехошафатын хөвгүүд болох Азариа, Иехиел, Зехариа, Азариаху, Михаел, Шефатиа нар болой. Эдгээр нь бүгд Израилийн хаан Иехошафатын хөвгүүд байв.

3. Тэдний эцэг алт, мөнгө, үнэт зүйлс бүхий олон бэлгийн хамтаар Иудагийн бэхлэгдсэн хотуудыг тэдэнд өгсөн бөгөөд, хаант улсаа Иехорамд өгөв. Учир нь тэрээр ууган хүү байв.

4. Иехорам эцгийнхээ хаанчлалын эрхийг гартаа авмагц, өөрийгөө аюулгүй байлгах үүднээс бүх ах дүүсээ, бас Израилийн зарим удирдагчдыг илдээр хороов.

Шастирын Дэд 21