Шастирын Дэд 19:9-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Тэгээд тэр тэдэнд даалган,—Та нар ЭЗЭНээс эмээх сэтгэл дотор, итгэлтэйгээр, мөн чин зүрх сэтгэлээр үүнийг үйлдэгтүн.

10. Өөрийн хотууддаа амьдардаг та нарын ах дүүсээс цус цусны хоорондох, хууль, тушаал, зарлиг болон тогтоолын дундах ямар нэгэн маргаан та нарт ирвэл, тэд ЭЗЭНий өмнө гэм буруугүй байж, та нарын дээр болон ах дүүсийн чинь дээр уур хилэн буухгүйн тулд та нар тэдэнд анхааруулах ёстой. Та нар ийнхүү үйлдэх ёстой бөгөөд та нар гэм буруугүй байх болно.

11. Харагтун, ЭЗЭНд хамаатай бүхэнд ахлах тахилч Амариа та нарыг захирч, хаанд хамаатай бүхэнд Иудагийн гэрийн захирагч, Ишмаелын хүү Зебадиа та нарыг захирах болно. Мөн левичүүд та нарын өмнөх түшмэд байх болно. Шийдэмгий үйлдэгтүн. ЭЗЭН цэх шулуун хүнтэй хамт байх болтугай гэв.

Шастирын Дэд 19