Шастирын Дэд 19:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэгээд Иудагийн хаан Иехошафат Иерусалим дахь өөрийн гэртээ эсэн мэнд буцаж ирэв.

2. Үзмэрч Хананигийн хүү Иехү түүнийг угтахаар гарч ирээд, Иехошафат хаанд—Та харгис муу хүмүүст туслан, ЭЗЭНийг үзэн ядагчдыг хайрласнаараа ЭЗЭНээс ирэх уур хилэнг өөр дээрээ буулгах гэж үү?

3. Гэвч танд зарим сайн зүйлс бий, учир нь та энэ газраас Ашеротыг зайлуулан, зүрх сэтгэлээ Бурханыг эрэлхийлэхэд хандуулсан юм гэв.

4. Ингээд Иехошафат Иерусалимд амьдран, Беершебагаас Ефраимын уулархаг нутаг хүртэлх ард түмний дундуур дахин явж, тэднийг эцэг өвгөдийнх нь Бурхан болох ЭЗЭН уруу буцаан авчирсан.

Шастирын Дэд 19