Шастирын Дэд 17:4-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Харин тэрээр өөрийн эцгийн Бурханыг эрэлхийлэн, Түүний тушаалуудыг дагасан бөгөөд Израилийн адил үйлдээгүй юм.

5. Иймээс ЭЗЭН хаанчлалыг түүний мэдэлд оруулж, бүх Иуда Иехошафатад алба гувчуур авчирсанд, тэрээр үлэмж баялаг, нэр хүндтэй байв.

6. Тэрээр ЭЗЭНий замуудаар үлэмж бахархан, Иудагаас мөргөлийн өндөрлөгүүд болон Ашерагийн модон шонг дахин зайлуулсан юм.

7. Дараа нь хаанчлалынхаа гурав дахь жилд өөрийнхөө түшмэд болох Иудагийн хотуудад заах Бен-хаил, Обадиа, Зехариа, Нетанел, Микаиа нарыг тэр илгээв.

Шастирын Дэд 17