2. Тэрээр Иудагийн бүх бэхлэгдсэн хотуудад цэргүүд тавьж, Иудагийн газарт болон эцэг Асагийнхаа эзлэн авсан Ефраимын хотуудад цэргийн ангиудыг байрлуулав.
3. Иехошафат Баалд мөргөлгүй, өөрийн эцэг өвөг Давидын эртний өдрүүдийн жишээг дагаж байсан тул ЭЗЭН түүнтэй хамт байв.
4. Харин тэрээр өөрийн эцгийн Бурханыг эрэлхийлэн, Түүний тушаалуудыг дагасан бөгөөд Израилийн адил үйлдээгүй юм.
5. Иймээс ЭЗЭН хаанчлалыг түүний мэдэлд оруулж, бүх Иуда Иехошафатад алба гувчуур авчирсанд, тэрээр үлэмж баялаг, нэр хүндтэй байв.