Шастирын Дэд 17:17-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Бениаминаас эрэлхэг дайчин Елиада бөгөөд түүнтэй хамт нум, бамбайгаар зэвсэглэгдсэн хоёр зуун мянган дайчид байв.

18. Түүний дараах нь Иехозабад бөгөөд түүнтэй хамт дайнд зэвсэглэгдсэн зуун наян мянган дайчид байв.

19. Эдгээр нь бүх Иуда даяар бэхлэгдсэн хотуудад хааны байрлуулсан хүмүүсээс гадна хаанд үйлчилсэн хүмүүс юм.

Шастирын Дэд 17