4. Бен-хадад, Аса хааныг сонсож, Израилийн хотуудыг довтлохоор өөрийн цэргийн жанжнуудыг илгээн, Ион, Дан, Абел-маим болон Нафталийн бүх нөөц хангамжийн хотуудыг эзлэн авлаа.
5. Бааша үүнийг дуулаад, Рамаг бэхлэн барихаа больж, ажлаа зогсоов.
6. Ингэмэгц Аса хаан бүх иудачуудыг авчран, тэд Баашагийн барилгад хэрэглэж байсан Рамагийн чулуу, дүнз моднуудыг авч явав. Аса хаан түүгээр нь Геба, Мизпаг бэхлэв.
7. Тэр үед үзмэрч Ханани Иудагийн хаан Аса уруу ирж, түүнд—Чи өөрийн Бурхан ЭЗЭНд найдалгүй, Арамын хаанд найдсан учраас Арамын хааны цэргүүд чиний гараас нэгэнт мултарчээ.
8. Етиопчууд, лубчууд асар олон тэрэг, морьдтой агуу том цэрэг байгаагүй гэж үү? Хэдий тийм байсан ч, чи ЭЗЭНд найдсан учраас Тэрээр дайсныг чинь чиний гарт оруулсан юм.