12. Одоо харагтун, Бурхан бидний тэргүүн дээр залран, бидэнтэй хамт байгаа бөгөөд та нарын эсрэг түгшүүрийн дохио өгөхөөр Түүний тахилч нар ч дохионы бүрээнүүдтэйгээ энд байна. Өө Израилийн хөвгүүд ээ, эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНий эсрэг бүү дайтагтун. Учир нь та нар амжилтад хүрэхгүй шүү дээ хэмээв.
13. Харин Иеробоам тэднийг араас нь цохихын тулд нуувч бэлтгэжээ. Ингээд Иудагийн урд талд Израиль, ар талд нь нуувч байв.
14. Иудачууд эргэмэгц, харагтун, урд, араасаа зэрэг довтлуулжээ. Иймээс иудачууд ЭЗЭНд хашхиран, тахилч нар бүрээнүүдээ үлээв.
15. Тэгээд Иудагийн эрчүүд дайны уухай хадаав. Тэднийг дайны уухай хадаамагц Бурхан Иеробоам болон бүх израильчуудыг Абиа болон иудачуудын өмнө бут цохижээ.
16. Израилийн хөвгүүд Иудагийн өмнө зугтсанд, Бурхан тэднийг иудачуудын гарт өгөв.
17. Абиа болон түүний хүмүүс тэднийг үй олноор нь хядан устгаж, Израилийн таван зуун мянган шилдэг дайчдыг алав.
18. Тэр үед Израилийн хөвгүүд ялагдсан бөгөөд Иудагийн хөвгүүд эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНд итгэсэн учраас ялжээ.
19. Абиа Иеробоамыг нэхэн хөөж, түүнээс зарим хотууд болох Бетелийг гацаануудынх нь хамт, Иешанаг гацаануудынх нь хамт болон Ефроныг гацаануудынх нь хамт булаан авав.
20. Абиагийн өдрүүдэд Иеробоам хүчээ сэргээж чадсангүй. ЭЗЭН түүнийг цохисонд тэрээр үхэв.
21. Харин Абиа хүчирхэгжсэн билээ. Тэр өөртөө арван дөрвөн эхнэр авч, хорин хоёр хүү, арван зургаан охины эцэг болов.