1. Рехобоамын хаанчлал батжин, хүчирхэгжсэнд тэр өөрөө болон түүний хамт бүх Израиль ЭЗЭНий хуулийг умартав.
2. Рехобоам хааны тав дахь жилд тэд ЭЗЭНд итгэлгүй хандсан тул Египетийн хаан Шишак Иерусалимыг довтлохоор
3. мянга хоёр зуун тэрэг, жаран мянган морин цэрэгтэйгээр ирэв. Түүний хамт Египетээс тоо томшгүй луб, сукки, етиоп хүмүүс ирэв.
4. Тэр Иудагийн бэхлэгдсэн хотуудыг эзлэн авч, Иерусалим хүртэл довтлов.