Шастирын Дэд 11:4-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. “ЭЗЭН ийнхүү айлдаж байна «Та нар явж, эсвэл өөрсдийн төрөл садангуудын эсрэг дайтах ёсгүй. Энэ зүйл Надаас учир хүн бүр өөр өөрсдийн гэр уруу харигтун» хэмээв” гэж хэл гэжээ. Тэд ЭЗЭНий үгийг сонсоод, Иеробоамын эсрэг хөдлөхөө болин буцацгаав.

5. Рехобоам Иерусалимд амьдран, Иудад хамгаалалтын хотууд босгов.

6. Ингээд тэрээр Бетлехем, Етам, Текоа,

7. Бет-зур, Соко, Адуллам,

8. Гат, Марешан, Зиф,

9. Адораим, Лахиш, Азека,

10. Зора, Аиалон, Хеброныг босгов. Эдгээр нь Иуда, Бениамин дахь бэхлэгдсэн хотууд юм.

11. Тэр мөн бэхлэлтүүдийг хүчирхэгжүүлэн, тэдгээрийн дотор хүнс, тос, дарсны агуулахуудыг болон түшмэдийг байрлуулжээ.

12. Тэрээр хот бүрийг бамбай, жаднуудаар ханган, асар ихээр хүчирхэгжүүлэв. Ийнхүү Иуда, Бениаминыг тэр барьж байлаа.

13. Үүнээс гадна, бүх Израильд байсан тахилч нар болон левичүүд өөрсдийн бүх бүс нутгаас түүн уруу буцаж ирсэн.

14. Левичүүд өөрсдийн бэлчээр нутаг, эзэмшлүүдээ орхин, Иуда болон Иерусалим уруу ирцгээв. Учир нь Иеробоам болон түүний хөвгүүд тэднийг ЭЗЭНд тахилчаар үйлчлэх үйлчлэлээс нь хасжээ.

15. Тэрээр мөргөлийн өндөрлөгүүдэд болон өөрийн хийсэн ямаа, тугалын дүрснүүдэд зориулан хувийн тахилч нарыг бий болгов.

Шастирын Дэд 11