Шастирын Дэд 11:15-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Тэрээр мөргөлийн өндөрлөгүүдэд болон өөрийн хийсэн ямаа, тугалын дүрснүүдэд зориулан хувийн тахилч нарыг бий болгов.

16. Израилийн Бурхан ЭЗЭНийг хайхаар зүрх сэтгэлээ хандуулсан, Израилийн бүх овгуудаас гаралтай хүмүүс эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНд тахил өргөхөөр тэднийг даган Иерусалимд ирцгээв.

17. Тэд Иудагийн хаанчлалыг хүчирхэгжүүлэн, гурван жилийн турш Соломоны хүү Рехобоамыг дэмжив. Учир нь тэд гурван жил Давид болон Соломоны замаар замнасан юм.

Шастирын Дэд 11