Шастирын Дэд 10:13-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Рехобоам хаан ахмадуудын зөвлөгөөг үл хайхран, ард түмэнд хатуу ширүүнээр хариуллаа.

14. Тэрээр залуусын зөвлөсний дагуу тэдэнд хариулан—Миний эцэг та нарын буулгыг хүнд болгосон бол, би дээр нь нэмэх болно. Эцэг минь та нарыг ташуураар сахилгажуулж байсан бол, би та нарыг хилэнцэт хорхойгоор сахилгажуулах болно гэж хэлэв.

15. Хаан ард түмнийг сонссонгүй. Учир нь ЭЗЭН шилон хүн Ахиагаар дамжуулан, Небатын хүү Иеробоамд хэлсэн үгээ тогтоохын тулд Бурхан бүх зүйлийг эргүүлсэн юм.

16. Өөрсдийг нь хаан сонсохгүй байгааг бүх израильчууд хараад, ард түмэн хаанд хариулан—Давидын дотор бидэнд ямар хувь байгаа вэ?Иессийн хүүгээс залгамжлан авах өв бидэнд байхгүй.Израиль аа, хүн бүр өөр өөрсдийн майхан уруу буцацгаа.Давид аа, одоо чи өөрийнхөө гэрийг л харж хандгэцгээв. Ингээд бүх израильчууд өөр өөрсдийн майхан уруу одоцгоов.

17. Гэвч Иудагийн хотуудад амьдарч байсан Израилийн хөвгүүд Рехобоамын захиргаан дор үлджээ.

18. Дараа нь албадлагын хөдөлмөрийн захирагч Хадорамыг Рехобоам хаан илгээсэн боловч Израилийн хөвгүүд түүн уруу чулуу шидлэн алжээ. Рехобоам хаан ч шалавхан тэргэндээ суун, Иерусалим уруу зугтлаа.

19. Израильчууд энэ өдрийг хүртэл Давидын гэрийнхэнтэй тэрсэлсээр байгаа юм.

Шастирын Дэд 10