1. Ингээд бүх израильчууд Рехобоамыг хаан болгох гэж Шехемд цугларсан учраас Рехобоам ч Шехемд очив.
2. Небатын хүү Иеробоам үүнийг сонсоод (учир нь тэрээр Соломон хааны өмнөөс зугтан Египетдээ байв), Египетээс буцаж ирэв.
3. Ингээд тэд хүн илгээж Иеробоамыг дуудуулжээ. Иеробоам ба бүх Израиль ирээд Рехобоамд бараалхахдаа—
4. Таны эцэг бидний буулгыг хүнд болгосон. Тийм учраас одоо бидний дээр тохсон хүнд буулга болон эцгийнхээ бэрх алба, татварыг хөнгөлж өгөөч. Тэгвэл бид танд үйлчилнэ гэв.
5. Рехобоам тэдэнд—Гурван өдрийн дараа над уруу дахин ирэгтүн гэж тушаав. Ингээд ард түмэн явцгаав.
6. Амьд байх үед нь эцэг Соломонд нь үйлчилж байсан ахмадуудтай Рехобоам хаан зөвлөлдөн,—Энэ ард түмэнд ямар хариу өгөхийг та нар надад зөвлөх вэ? гэж асуув.
7. Тэд Рехобоамд хариулан—Хэрэв та энэ ард түмэнд сайнаар хандан, тэдний сэтгэлд нийцүүлж, тэдэнд эелдэг үгсийг хэлбэл энэ ард түмэн үүрд таны боол болох юм гэж зөвлөв.