21. Тэгтэл Моаб эмэгтэй Рут—Тэр хүн бас “Миний зарц нар бүх ургацыг хурааж дуусах хүртэл тэдний хажуугаас бүү холдогтун” гэж надад хэлсэн гэв.
22. Наоми өөрийн бэр Рутад—Охин минь, тэр хүний шивэгчидтэй хамт гарах нь сайн юм. Эс тэгвээс өөр тариан талбайд хүмүүс чамд хор учруулах вий гэв.
23. Тийнхүү тэрээр арвай болон буудай хураалтыг дуустал хаягдсан түрүүг түүхийн тулд Боазын шивэгчдийн дэргэдээс холдсонгүй. Тэгээд тэр хадам эхтэйгээ хамт амьдрав.