14. Хоолны цагт Боаз түүнд—Нааш ирж, талхнаас идэн, талхаа цуунд дүрэгтүн гэсэнд тэрээр тариа хадагчдын дэргэд суув. Боаз түүнд хуурсан буудай өгсөнд тэр идэж цадаад, заримыг нь үлдээв.
15. Түүнийг хаягдсан түрүүг түүхээр босоход Боаз зарц нартаа тушаан ийн өгүүлэв.—Тэр юүжилсэн тариан дунд ч хаягдсан түрүүг түүг! Түүнийг бүү доромжлоорой!
16. Мөн түүнд зориулан боодлуудаас зориуд хэсэг түрүүг сугалан, түүнд түүлгэхээр орхи! Түүнийг бүү зэмлэ гэв.