Ром 11:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэгвэл би хэлье. Бурхан Өөрийн ард түмнээ голсон гэж үү? Бүү ийм байх болтугай! Учир нь би бас Абрахамын үр удам, Бениамин овгийн Израиль хүн.

2. Бурхан урьдаас мэдсэн Өөрийн ард түмнээ голоогүй. Эсвэл та нар Елиагийн тухай Сударт юу хэлдгийг мэддэггүй юм уу? Тэр Израилийн эсрэг Бурханд мэдүүлэн,

3. «Эзэн, тэд Таны эш үзүүлэгчдийг алсан. Тэд Таны тахилын ширээнүүдийг нураан хаясан. Би ганцаараа үлдсэн бөгөөд тэд амийг минь хайж байна» гэсэн.

4. Харин Бурханы хариу юу байв? «Баалд өвдөг сөгдөөгүй долоон мянган эрийг Би Өөртөө үлдээсэн» гэсэн юм.

5. Үүний адил Бурханы нигүүлсэнгүй сонголтын дагуу үлдэгсэд эдүгээ цагт ч байгаа.

6. Хэрэв энэ нь нигүүлслээр юм бол, цаашид үйлсээр биш ажээ. Эс тэгвэл нигүүлсэл нь нигүүлсэл биш болно.

7. Тэгвэл юу болох вэ? Израиль эрснээ олж авсангүй. Харин сонгогдогсод нь үүнийг олж авав. Үлдсэнийг нь хатууруулжээ.

8. Энэ нь«Бурхан тэдэнд энэ өдрийг хүртэл мэдрэхгүй сүнс,Харахгүй нүд, сонсохгүй чих өгсөн»гэж бичигдсэнчлэн ажээ.

9. Давид«Тэдний ширээ нь тэдэнд урхи, тор,Бүдрүүлэх саад болон шан хариу болог.

10. Харахгүйн тулд тэдний нүд харанхуйлж,Нуруу нь үүрд бөгтөр болог»гэжээ.

Ром 11