Ром 10:8-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Харин энэ нь юу хэлдэг вэ? «Үг нь чамд ойр байна. Чиний аманд, чиний зүрх сэтгэлд бий» гэдэг. Энэ нь бидний тунхаглаж буй итгэлийн үг юм.

9. Хэрэв та Есүсийг Эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл, аврагдах болно.

10. Хүн зүрхэндээ итгэн зөвт байдалд хүрч, амаараа хүлээн зөвшөөрөн авралд хүрнэ.

11. Учир нь Судар «Түүнд итгэгч нь ичгэвтэр байдалд орохгүй» гэдэг.

12. Иудей болон грек хүний хооронд ялгаа байхгүй. Бүгдийн Эзэн нэг л бөгөөд Түүнийг дуудагч бүгдэд баялаг бялхана.

13. Учир нь «Эзэний нэрээр дуудах хэн ч аврагдах болно».

14. Тэгвэл Түүнд итгээгүй тэд яаж Түүнийг дуудах вэ? Түүнийг сонсоогүй тэд яаж Түүнд итгэх вэ? Тэд номлогчгүйгээр яаж сонсох вэ?

15. Илгээгдэхээс нааш тэд яаж номлох вэ? «Сайн мэдээг тунхаглагчдын хөл юутай сайхан!» гэж бичигдсэн байдаг.

16. Харин тэд сайн мэдээнд итгэсэнгүй. Учир нь Исаиа «Эзэн, бидний мэдээнд хэн итгэсэн бэ?» гэж хэлсэн.

17. Тиймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг.

Ром 10