Номлогчийн Үгс 9:12-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Шувуу урхинд, загас торонд орохын адил хүний хөвгүүд гэнэт хэцүү цагт баригддаг бөгөөд энэ нь тэдний дээр гэнэт нөмрөн буудаг аж. Өөрөөр хэлбэл хүн өөрийн цаг үеийг үл мэддэг ажээ.

13. Наран доор бас нэг мэргэн ухааныг би харсан бөгөөд энэ нь надад эрхэм санагдсан.

14. Цөөвтөр хүнтэй нэгэн жижиг хот уруу хүчирхэг хаан довтолж, бүслэн аваад их хориглолт барьжээ.

15. Гэтэл тэр хотод нэгэн мэргэн ядуу хүн олдож, мэргэн ухаанаараа хотыг аварсан боловч, тэр ядуу эрийг хэн ч дурссангүй.

16. “Мэргэн ухаан хүч чадлаас илүү” хэмээн би үзсэн боловч, ядуу хүний мэргэн ухаан үзэн ядагдаж, үг нь анхаарал эс татна.

17. Тэнэгүүдийн дунд хашхирах захирагчаас намуухан ярих мэргэдийн үгс илүү ажээ.

18. Мэргэн ухаан тулалдах зэвсгээс ч хүчтэй боловч нэг нүгэлтэн л өчнөөн сайныг сүйтгэх ажээ.

Номлогчийн Үгс 9