3. Инээснээс уйлсан нь дээр.Учир нь царай нь гунигтай байвч,Зүрх нь жаргалтай байж болох буюу.
4. Ухаантны зүрх гашуудагсдын оромжинд,Тэнэгийн зүрх зугаацагчдын гэрт байх аж.
5. Тэнэгийн дуулахыг сонссоноосУхаант хүний зэмлэлийг сонсох нь дээр.
6. Тэнэгийн инээх нь тогоон доорх гишүү шажигнахын адил бөгөөдЭнэ нь бас л утгагүй.
7. Хавчлага дарамт нь мэргэдийг солиоруулах бөгөөдАлив хахууль нь сэтгэлийг эвддэг ажээ.
8. Хэргийн төгсгөл нь эхлэлээсээ чухал аж.Сэтгэлийн тэвчээр нь зүрхний бардамналаас эрхэм буюу.
9. Уур тэнэгийн цээжинд оршдог учраасУурлах сэтгэлийг бүү урьтал болго.
10. “Яагаад урьдын өдрүүд өнөөгийнхөөс дээр байсан юм бэ?” гэж бүү хэл.Ингэж асуух нь цэцэн ухааных биш.
11. Өвлөгддөг мэргэн ухаан нь эрхэм бөгөөдНарыг харагчдад үнэтэй буюу.
12. Мөнгө бол хамгаалалт адил, мэргэн ухаан ч хамгаалалт юм.Харин мэдлэгийн давуу чанар гэвээс мэргэн ухаан эзэндээ амийг өгдөг болой.
13. Бурханы ажлыг эргэцүүлэгтүн.Түүний муруйлгасныг хэн шулуун болгох чадалтай билээ.
14. Азтай өдрүүддээ аз жаргалтай бай,Харин бүтэлгүй өдрүүддээ сэтгэн бод.Аль алийг нь Бурхан бий болгодог тул үгүйсгэх нь хүний хэрэг биш ажээ.