19. Мэргэн ухаан ухаантныг хотын арван захирагчаас ч илүү хүчирхэгжүүлдэг.
20. Үнэнээр газар дэлхий дээр үйлдээд, нүглийг ер үйлддэггүй зөв шударга хүн гэж үгүй бөлгөө.
21. Мөн ярианы бүх үгэнд анхаарал хандуулах хэрэггүй, боол чинь чамайг хараах аваас бүү чагна.
22. Үүний адил олон удаа бусдыг харааж байснаа чиний зүрх мэдэх билээ.
23. Энэ бүхнийг би мэргэн ухаанаар шалгаад “Би ухаантай болно” гэсэн боловч, мэргэн ухаан надаас алс хол байлаа.
24. Юу байсан нь алс бөгөөд гүнээс гүнд байна. Хэн үүнийг нээж чадах вэ?
25. Би өөрийн зүрхийг мэргэн ухаан, гүн ухааныг шинжлэн судлах хийгээд тэнэгийн балмад, солиотны тэнэглэлийн учрыг олоход чиглүүлэв.
26. Үхлээс ч илүү гашуун нэг зүйлийг би олж харав. Тэр юу хэмээвээс эм хүний зүрх нь занга, гар нь гинж аж. Бурханд тааламжит нэгэн нь түүнээс зугтах бөгөөд харин нүгэлтэн нь түүнд олзлогдох аж.
27. “Үзэгтүн, би үүнийг олж мэдэв” гэж Номлогч хэлэхдээ, тайлбарыг олохын тулд нэг зүйлийг нөгөө дээр нэмэн,
28. би үүнийг одоо хүртэл эрсээр байгаа боловч олоогүй. Мянгаас нэг эрэгтэйг л би олсон атал эдгээр бүхний дундаас нэг ч эмэгтэйг олсонгүй.
29. Үзэгтүн. Миний олж мэдсэн ганц зүйл нь Бурхан хүмүүнийг шударгаар бүтээсэн боловч тэд өөр олон арга замыг өөрсдөө хайдаг явдал юм.