17. Битгий хэт балмад бай, битгий тэнэг бай. Яагаад чи цагаасаа өмнө үхэх ёстой гэж?
18. Нэгээс нь зуурч, нөгөөг нь тавилгүй байх нь сайн бөгөөд Бурханаас эмээгч нэгэн тэр бүгдийн хамт ирдэг.
19. Мэргэн ухаан ухаантныг хотын арван захирагчаас ч илүү хүчирхэгжүүлдэг.
20. Үнэнээр газар дэлхий дээр үйлдээд, нүглийг ер үйлддэггүй зөв шударга хүн гэж үгүй бөлгөө.
21. Мөн ярианы бүх үгэнд анхаарал хандуулах хэрэггүй, боол чинь чамайг хараах аваас бүү чагна.
22. Үүний адил олон удаа бусдыг харааж байснаа чиний зүрх мэдэх билээ.
23. Энэ бүхнийг би мэргэн ухаанаар шалгаад “Би ухаантай болно” гэсэн боловч, мэргэн ухаан надаас алс хол байлаа.
24. Юу байсан нь алс бөгөөд гүнээс гүнд байна. Хэн үүнийг нээж чадах вэ?