Номлогчийн Үгс 7:12-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Мөнгө бол хамгаалалт адил, мэргэн ухаан ч хамгаалалт юм.Харин мэдлэгийн давуу чанар гэвээс мэргэн ухаан эзэндээ амийг өгдөг болой.

13. Бурханы ажлыг эргэцүүлэгтүн.Түүний муруйлгасныг хэн шулуун болгох чадалтай билээ.

14. Азтай өдрүүддээ аз жаргалтай бай,Харин бүтэлгүй өдрүүддээ сэтгэн бод.Аль алийг нь Бурхан бий болгодог тул үгүйсгэх нь хүний хэрэг биш ажээ.

15. Би утгагүй амьдралынхаа туршид юм бүрийг л үзэв. Зөв хүн шударга байдал дотроо үхэж байхад, бузар хүн худал дотроо удаан амьдрах ажээ.

16. Битгий хэт шударга бай, битгий хэт мэргэн бай. Яагаад чи өөрийгөө хөнөөх ёстой юм бэ?

17. Битгий хэт балмад бай, битгий тэнэг бай. Яагаад чи цагаасаа өмнө үхэх ёстой гэж?

18. Нэгээс нь зуурч, нөгөөг нь тавилгүй байх нь сайн бөгөөд Бурханаас эмээгч нэгэн тэр бүгдийн хамт ирдэг.

19. Мэргэн ухаан ухаантныг хотын арван захирагчаас ч илүү хүчирхэгжүүлдэг.

20. Үнэнээр газар дэлхий дээр үйлдээд, нүглийг ер үйлддэггүй зөв шударга хүн гэж үгүй бөлгөө.

21. Мөн ярианы бүх үгэнд анхаарал хандуулах хэрэггүй, боол чинь чамайг хараах аваас бүү чагна.

Номлогчийн Үгс 7