Номлогчийн Үгс 7:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Үнэт сайн тосноос сайн нэр нь дээр,Төрөх өдрөөс үхэх өдөр нь дээр буюу.

2. Найрын өргөө уруу явснаас гашуудагчийн оромж уруу очсон нь дээр.Учир нь энэ бол хүн бүрийн төгсгөл бөгөөдАмьд байгсад нь үүнийг зүрхэндээ авдаг юм.

3. Инээснээс уйлсан нь дээр.Учир нь царай нь гунигтай байвч,Зүрх нь жаргалтай байж болох буюу.

4. Ухаантны зүрх гашуудагсдын оромжинд,Тэнэгийн зүрх зугаацагчдын гэрт байх аж.

5. Тэнэгийн дуулахыг сонссоноосУхаант хүний зэмлэлийг сонсох нь дээр.

6. Тэнэгийн инээх нь тогоон доорх гишүү шажигнахын адил бөгөөдЭнэ нь бас л утгагүй.

7. Хавчлага дарамт нь мэргэдийг солиоруулах бөгөөдАлив хахууль нь сэтгэлийг эвддэг ажээ.

8. Хэргийн төгсгөл нь эхлэлээсээ чухал аж.Сэтгэлийн тэвчээр нь зүрхний бардамналаас эрхэм буюу.

9. Уур тэнэгийн цээжинд оршдог учраасУурлах сэтгэлийг бүү урьтал болго.

Номлогчийн Үгс 7