1. Өөрийн талхыг усны гадаргуу дээр хая! Учир нь олон хоногийн хойно чи түүнийгээ эрж олох болно шүү дээ.
2. Өөрт оногдсоныг долоо юм уу найм хуваа. Учир нь энэ дэлхий дээр ямар гай гамшиг тохиолдохыг та мэдэхгүй шүү дээ.
3. Хэрэв үүлс хуралдах аваас газар дээр хур болон бууна. Түүнчлэн мод өмнө ба хойд зүгт уналаа гэхэд унасан тэр газартаа үлдэж хоцормой.
4. Салхины аясыг харагч тариалж үл чадна, үүл харуулдагч нэгэн хурааж үл чадна.