Номлогчийн Үгс 10:7-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Морь унасан боолууд, газар дээр боол адил явган холхих язгууртныг ч би харлаа.

8. Нүх ухагч хүн түүндээ унаж ч магад. Хана нэвтлэгч нэгэн могойд хазуулж ч магад.

9. Чулуу бутлагч чулуундаа цохиулж, түлээ хагалагч түүнээсээ гэмтэж болох юм.

10. Хэрэв сүх нь мохоход ирийг нь хурцлахгүй бол, илүү хүч зарцуулах болно. Харин мэргэн ухаан амжилт авчрах бөлгөө.

11. Хэрэв могой ховсдохоосоо өмнө хаздаг бол ховсдох нь түүнд илүүц юм.

12. Ухаант мэргэдийн амнаас гарах үг нь ивээл, харин тэнэгийн уруул өөрийгөө хөнөөх аж.

13. Түүний ярианы эхлэл нь тэнэг байдаг бол төгсгөл нь балмад солиорол аж.

14. Гэсэн ч тэнэг хүн үгээ олшруулсаар л байх ажээ. Юу болохыг мэддэг хүн алга, түүний араас юу ирэхийг түүнд хэн хэлж чадах билээ?

15. Тэнэг хүн хот уруу хэрхэн хүрэхийг ч мэддэггүй учраас түүний ажил өөрийг нь ядраах аж.

Номлогчийн Үгс 10