1. Үхсэн ялаа тансаг үнэрт тосыг өмхийрүүлдгийн адил өчүүхэн тэнэглэл л мэргэн ухаан, алдар хүндийг давамгайлдаг.
2. Ухаант хүний зүрх эзнээ баруун тийш хөтөлдөг бол, харин тэнэгийн зүрх эзнээ зүүн тийш дагуулдаг.
3. Тэнэг хүн замаар ганцаараа явлаа ч гэсэн бүтэлгүйтдэг ба өөрийнх нь тэнэглэл хүн бүхэнд илэрхий байдаг.