5. Түүнчлэн нар мандсаар, жаргасаар,Хаанаас манддаг тэр л газар уруугаа яарсаар байх ажээ.
6. Салхи өмнө зүгт үлээж, тэгснээ хойд зүг уруу эргэж,Улмаар өөрийн тойргоороо дахин давтан эргэлдэх ажгуу.
7. Бүх гол далайд цутгавч, далай нь дүүрдэггүй.Дахин буцаж урсахын тулд хаанаас эхэлсэн тэр газартаа голууд буцаж урссаар байдаг.
8. Хүн үүнийг хэлэхийн аргагүй бүх зүйл залхмаар юм.Нүд харснаараа ханасангүй, чих сонссоноороо дүүрсэнгүй.
9. Юу байсан, тэр нь байх болно.Юу хийгдэж байсан, тэр мөн л хийгдэх болно.Иймээс наран доор шинэ юм юу ч алга.
10. Хэн нэг нь ямар нэг юмыг“Үүнийг хараач, энэ шинэ зүйл байна” гэж магад.Тэр нь хэдийн биднээс өмнө байсан зүйл юм.
11. Өнийн юмс дурсагдахгүй,хожим болох юмс ч ирэх үеийнхний санаанд үл үлдмой.
12. Би болбоос Номлогч, Иерусалим дахь Израилийн хаан байсан.
13. Тэнгэрийн доор үйлдэгддэг бүхнийг мэргэн ухаанаар шинжлэн, судлахын тулд би өөрийн оюун ухааныг зориулав. Энэ нь Бурханаас хүний хөвгүүдийг шаналгах гэж өгсөн ёрын бэрх үүрэг байв.