Нехемиа 9:15-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Тэднийг өлсөхөд Та тэднийг тэнгэрээс талхаар хангаж,Тэднийг ундаасахад Та тэдэнд хаднаас ус гарган өгсөн.Та тэдэнд өгөхөөр тангарагласан газрыг эзэмшихээр тийш очихыг тэдэнд айлдсан.

16. Гэвч тэд, манай өвөг дээдэс ихэрхэг байдал гаргав.Тэд зөрүүдлэн, Таны тушаалуудыг эс сонсов.

17. Тэд сонсохоос татгалзан,Тэдний дунд Таны үйлдсэн гайхамшигт үйлсийг санасангүй.Тиймээс тэд зөрүүдлэн,Египет дэх боолчлол уруугаа буцахын тулд удирдагчийг томилов.Гэвч Та бол өршөөл уучлалын Бурхан,Нигүүлсэнгүй болоод өрөвч, уурлахдаа удаан,Хайр энэрлээр бялхам билээ.Та тэднийг орхисонгүй.

18. Тэд хайлуулсан төмөрлөгөөр өөрсдөдөө тугал бүтээгээд,“Энэ бол та нарыг Египетээс гаргасан та нарын Бурхан” хэмээж,Аймшигт доромжлолыг үйлдэхэд

19. Та Өөрийн агуу энэрлээр тэднийг цөлд орхисонгүй.Тэдний замыг заахын тулд үүлэн багана ч өдрөөр тэднийг орхисонгүй.Тэдний явах замыг гэрэлтүүлэхийн тулд галан багана чШөнөөр тэднийг орхисонгүй.

20. Тэдэнд зааварчлахын тулд Та Өөрийн сайн Сүнсийг өгөв.Та Өөрийн маннаг тэдний амнаас салгасангүй.Та тэднийг ундаасахад ус өгсөн.

21. Үнэхээр цөлд дөчин жилийн турш Та тэдний төлөө бэлтгэсэн ба тэд эс гачигдав.Тэдний хувцас нь элэгдээгүй, хөл нь ч хавдаагүй.

22. Та мөн тэдэнд хаанчлалууд ба ард түмнүүдийг өгч,Тэднийг хил хязгаараар нь тэдэнд хуваав.Тэд Хешбоны хаан Сихоны газрыг,Башаны хаан Огийн газрыг эзлэв.

23. Та тэдний хөвгүүдийг тэнгэрийн одод мэт олон болгов.Тэдний өвөг дээдэст нь очиж,Эзэмш гэж айлдсан тэр газартаа Та тэднийг оруулав.

24. Тиймээс тэдний хөвгүүд тэр газарт орж,Түүнийг эзэмшив.Та тэдний өмнө тэр газрын оршин суугчид болох канаанчуудыг дарав.Тэгээд өөрсдийн хүссэнээрээ тэдэнд үйлдэг хэмээнТа тэднийг хаадтай нь,Тэр газрын ард түмнүүдтэй нь хамт тэдэнд өгөв.

25. Тэд бэхлэгдсэн хотууд ба үржил шимт газрыг эзлэв.Алив сайн бүхнээр дүүрэн байшингуудыг өмчлөн,Зассан нөөцлүүрүүд, усан үзмийн төглүүд,Чидуны төглүүд, жимсний моддыг элбэг дэлбэгээр тэд эзэмшив.Тиймээс тэд идэцгээж,Таргалцгаасан ба Таны агуу сайн сайханд баясав.

26. Гэвч тэд дуулгаваргүй болж, Таны эсрэг тэрсэлж,Өөрсдийнхөө нурууны ар уруу Таны хуулийг хаясан.Тан уруу эргэж ирүүлэхийн тулд тэднийг ятгасан Таны эш үзүүлэгчдийг тэд алж,Аймшигт доромжлолыг үйлдсэн.

27. Тиймээс тэднийг дарласан дарлагчдын гарт Та тэднийг тушаасан.Гэвч тэд зовлонтой үедээ Таныг дуудахад,Та тэнгэрээс сонсож,Өөрийн агуу энэрлээр тэднийг дарлагчдын гараас аварсан аврагчдыг Та тэдэнд өгсөн.

28. Гэвч амсхиймэгцээ тэд дахин Таны өмнө мууг үйлдэв.Тиймээс Та тэднийг дайснуудынх нь гарт орхисон.Ингэснээр дайснууд нь тэднийг ноёлов.Тэд дахиад Таныг дуудахад Та тэнгэрээс сонсов.Та тэднийг Өөрийн энэрлээр олон удаа аварч,

Нехемиа 9