Нехемиа 9:1-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Энэ сарын хорин дөрвөнд Израилийн хөвгүүд цуглан мацаг барьж, таар өмсөн, өөрсөд дээрээ шороо цацав.

2. Израилийн үр удмынхан өөрсдийгөө бүх харийнхнаас тусгаарлан, зогсож, өөрсдийн нүглийг болон өвөг дээдсийнхээ гэмийг наманчилав.

3. Байрандаа зогсож байх зуураа тэд ЭЗЭН Бурханыхаа хуулийн номоос өдрийн дөрөвний нэгийн туршид уншив. Тэгээд дараагийн дөрөвний нэгийн туршид тэд нүглээ наминчлан, ЭЗЭН Бурхандаа мөргөв.

4. Левичүүдийн тавцан дээр Иешуа, Бани, Кадмиел, Шебаниа, Бунни, Шеребиа, Бани болон Хенани нар зогсоод, өөрсдийн Бурхан ЭЗЭНд чанга дуугаар хашхирч байсан.

5. Тэгээд левичүүд, Иешуа, Кадмиел, Бани, Хашабнеиа, Шеребиа, Ходиа, Шебаниа болон Петахиа нар хэлцгээсэн нь—Босоцгоо, ЭЗЭН Бурханаа үүрд мөнхөд магт!Таны суу алдарт нэр магтагдан,Бүх ерөөл ба магтаалын дээр өргөмжлөгдөг!

6. Та бол ганцхан ЭЗЭН.Та тэнгэрийг болон тэнгэрүүдийн тэнгэрийг бүх эрхэстэй нь,Газрыг ба түүн дээр байгч бүхнийг,Тэнгисүүдийг, дотор нь байгч бүхнийг нь бүтээсэн.Та тэр бүхэнд амьдралыг өгсөн ба тэнгэрлэг эрхэс Таны өмнө бөхийдөг.

7. Та бол Абрамыг сонгож,Түүнийг халдеичуудын Ураас гаргаж,Түүнд Абрахам гэдэг нэрийг өгсөн ЭЗЭН Бурхан юм.

8. Та түүний зүрхийг Таны өмнө үнэнч байхыг олоод,Канаанчуудын, хитчүүдийн, аморичуудын,Перизчүүдийн, иебусчуудын, гиргашчуудын газрыг түүнд,Түүний үр удамд өгөхөөр гэрээг байгуулсан.Та Өөрийн амлалтаа биелүүлсэн.Учир нь Та зөвт юм.

9. Та Египетэд манай өвөг дээдсийн зовлонг үзэж,Улаан Тэнгисийн дэргэд тэдний орилолдохыг сонссон.

10. Тэгээд Та Фараоны эсрэг болон түүний бүх зарц нар,түүний газрын бүх ард түмний эсрэг тэмдгүүд болон гайхамшгийг үзүүлсэн.Учир нь тэд манай өвөг дээдэст омгорхон хандахыг Та мэдсэн бөгөөдЭнэ өдөр байгаа шиг нэрийг Өөртөө өгөв.

11. Та тэдний өмнө тэнгисийг хувааж,Тэд тэнгисийн дундуур хуурай газраар өнгөрсөн.Тэднийг нэхэгчдийг Та хүчит усанд чулуу хаях мэт гүн уруу чулуудсан.

12. Үүлэн баганаар Та тэднийг өдөр нь удирдаж,Шөнө нь тэдний явах замыг галан баганаар гэрэлтүүлсэн.

13. Тэгээд Та Синаи уулан дээр бууж ирэн,Тэдэнтэй тэнгэрээс ярьсан.Та тэдэнд шударга зарлиг ба үнэн хуулиудыг,Сайн дүрэм ба тушаалуудыг өгсөн.

14. Та тэдэнд Өөрийн ариун амралтын өдрийг мэдүүлж,Өөрийн зарц Мосегээр дамжуулан тэдэнд тушаалууд,Дүрэм ба хуулийг өгсөн.

15. Тэднийг өлсөхөд Та тэднийг тэнгэрээс талхаар хангаж,Тэднийг ундаасахад Та тэдэнд хаднаас ус гарган өгсөн.Та тэдэнд өгөхөөр тангарагласан газрыг эзэмшихээр тийш очихыг тэдэнд айлдсан.

16. Гэвч тэд, манай өвөг дээдэс ихэрхэг байдал гаргав.Тэд зөрүүдлэн, Таны тушаалуудыг эс сонсов.

Нехемиа 9